Нүүр хуудас    Холбоо барих    Мэдээ мэдээлэл    Санал хүсэлт      
  Мэдээ:   2011 оныг Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа.       Баянгол дүүрэгт Хөдөлмөр, Халамжийн байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой 2011 онд болно.       Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгож буй 21 мянган төгрөгийг 1-р сарын 20-оос эхлэн олгож эхлээд байна.       Алдарт эхийн 1, 2 -р зэргийн одонтой эхчүүдэд олгодог мөнгөн тэтгэмжийг 2011 оны 2-р сарын 20-ны өдрөөс эхлэн олгож эхлэхээр боллоо.       Таны эх орны хишиг хувь авах эрх үүссэн ба олголт нь тухайн харьяа дүүрэг /сумын/ санхүүжилтээс шалтгаалах болохыг анхаарна уу!       Та эх орны хишиг хувиа картаар авах гэрээг Хадгаламж банкны дурын салбар нэгж дээр /Иргэний үнэмлэх, холбогдох дэвтэрээ авч ирэн/ байгуулах боломжтой. Ингэснээр санхүүжилт ирсэн даруй таны мөнгө карт руу чинь орох ба Та дуртай үедээ АТМ-ээс мөнгөө авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл Та банкин дээр ирж дугаарлаж цаг заваа үрэх шаардлагагүй болно.      
  Ажлын зар:    Жолооч Е, Гагнуурчин, Засварчин, Тогооч, Автын механик, Орчуулагч, Туслах тогооч, Касс, Захиалгын оператор, Бэлтгэгч, Угаагч, оёдолчин, Туслах тогооч, Зөөгч, Угаагч, Бэлтгэгч, Үйлчлэгч, өрлөгчин, шаварчин, туслах ажилтан, Т/т засварчин, Сантехникч, Цахилгаанчин, Үйлдвэрийн дамжлагын ажилтан, Е ангилалын жолооч, Ил зогсоолын харуул, Тогооч, Туслах тогооч, Бэлтгэгч, Зохион байгуулагч, Ресепшн, Бармен, Зөөгч, Хамгаалагч, Мужаан, Жуулчны баазын гэрийн үйлчлэгч, Угаагч, Автын цахилгаанчин, Жолооч БЦ, Оффисын Үйлчлэгч, Хамгаалагч, Өрмийн инженер, Өрмийн мастер, Өрмийн туслах, Тогооч, Жолооч /вс-ангилалтай/, Шуурхайн байцаагч, Дохиоллын инженер, Хамгаалагч, Үйлчлэгч, Угаагч, үйлчлэгч, Нарийн боовчин, Нарийн боов шарагч, Тогооч, Хүнсний технологич, Туслах үйлдвэрт, Хүнсний чиглэлээр төгссөн туслах, Худалдагч, Хэвлэгч, Үйлчлэгч, дотор засал, Дизайнер, Замын туслах, Автын цахилгаанчин, Гэрээт жолооч, Сантехникийн засварчин, Сантехникийн засварчин, Хөргөлтийн засварчин, Оосорлогч-дохиочин, Камер хянагч, Борлуулагч-касс, Борлуулагч /Худалдагч, Барилгын талбайн инженер, Ерөнхий нягтлан бодогч.     

     Мэндчилгээ



   Чингис хааны үеэс нийгмийн эмзэг бүлгийнхэн, өтгөс, ядууст хандсан төрөл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсний зэрэгцээ хөдөлмөрийн хуваарь гарган хөдөлмөрийн цалин хөлс, шан харамж бий болгон ажил эрхлэх зэрэгт анхаарлаа хандуулж олон арван ажил зохион байгуулж зарлиг буулгаж байсан жишээ олон байдаг.

   Богд хаант монгол улсын хааны зарлигаар өнчин ядуусыг тэтгэх, 1921 оны хувьсгалын дараа хоосон ядуусыг тэтгэн тэнхрүүлэх, амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт тэтгэмж өгөх шийдвэрүүд гарч байсан ба төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед ч нийгмийн хамгааллын үүргийг үйлдвэрчний эвлэлийн байгууллага гүйцэтгэж жирэмсэн амаржсаны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, амралт рашаан сувиллын асуудлыг хариуцан ажиллаж ирсэн. Улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих явцад томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд татан буулгагдаж ажилгүй хүмүүсийн тоо ихсэх улмаар дунд сургууль төгсөгчид болон цэргийн албанаас халагдагсад бусад шалтгаанаар хөдөлмөрт шинээр шилжиж ирэгсэдийг бүртгэх, ажлын байртай болгох, шинээр ажлын байр бий болгох, ажилгүй иргэдийг ажил хийлгэх зэрэг асуудлыг зохион байгуулах нэгж зайлшгүй шаардлагатай болсон. Социализмын үед ажилгүй ядуу хүн гэсэн ойлголт бараг байдаггүй байлаа. Энэ үед тухайн үеийн октябрийн районыг ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 109 тоот тогтоолоор ажлын байрны мэдээлэл авах, ажилгүй хүмүүсийг бүртгэх ажилд зуучлан оруулах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий “Хөдөлмөрийн зах” – ыг байгуулжээ.

   Уг хөдөлмөрийн зах нь шинэ цагийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын суурийг тавиад зогсоогүй Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн байгууллагын үндэс суурь болсон байна. Эдүгээ 20 жилийн өмнө байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн байгууллага түүхийн энэ явцад хөдөлмөрийн зах, бирж, нийгмийн халамжийн төв, нийгмийн халамжийн хэлтэс зэрэг тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэний зэрэгцээ 1992 онд Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс, хүн амын бодлого хөдөлмөрийн хэлтэс, 2004 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болж нэгдэн ажиллаж ирсэн түүхтэй. Түүхийн энэ хугацаанд анх октябрийн районы 200 орчим мянган хүн амтай Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг хүн ам ихэссэний улмаас 1992 онд Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг гэж хуваагдсан. 1992 онд 100 гаруй мянган хүн амтай Баянгол дүүрэг шинээр зохион байгуулагдаж байсан бол эдүгээ 185 мянган хүн амтай 23 хороотой нийслэлийн томоохон дүүрэг болоод байна. НХХ-ийн сайдын 2004 оны 175 тоот тушаалаар тус дүүргийн нийгмийн халамжийн төв, хөдөлмөр эрхлэлтийн албыг тус тус татан буулгаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон зохион байгуулсан. Дүүргийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийн бууруулах нийгмийн халамжийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай хүргэхийн үүднээс 2005 онд нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Нийгмийн хамгааллын загварт төв”- ийн байрыг шинээр ашиглалтанд оруулж үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд суурилсан үр ашигтай цогц хэлбэрийн хөдөлмөр халамжийн нэг цэгийн үйлчилгээг төрийн байгууллагуудаас анх удаа нэвтрүүлснээс гадна иргэдэд анхан шатны мэдээлэл өгдөг, сэтгэл зүйн зөвлөгөө явуулдаг иргэдийг тосч үйлчилдэг үйлчилгээ анх удаа нэвтрүүлсэн байна.

   2004 оны Баянгол дүүргийн хүн амын 40 гаруй хувь хөдөлмөр халамжийн үйлчилгээнд хамрагдаж байсан бол 2006 онд хүүхэд бүрт итгэлийн мөнгө, 2010 онд иргэн бүрт хишиг хувь олгож эхэлснээс хойш дүүргийн бүх өрх, хүн ам иргэнд хөдөлмөр, халамжийн байгууллага хүрч ажиллаж байна. Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтэс нь 2005, 2006 онд 21 аймаг, 9 дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэсүүдээс ажлаараа тэргүүн байр, 2003, 2009 онд нийслэл болон дүүргийн тэргүүний байгууллага болон ажилласанаараа бид 20 жилийн түүхт ойг угтаж байна. 20 жилийн түүхт он жилүүдэд Ч.Санжжав (1991-1992 онд Хөдөлмөрийн зах), С.Алтанцэцэг (1992-1994 онд Хүм амын бодлого хөдөлмөрийн хэлтэс), Ц.Гомбосүрэн (1994-1998 онд Хөдөлмөрийн бирж), Д.Шүрэнтуяа (1997-1998 онд нийгэм халамжийн төв), Л.Цэндсүрэн (1998-1999 онд Хөдөлмөр зохицуулалтын алба), Р.Түмэндэмбэрэл (1998-1999 онд Нийгэм халамжийн төв), Ю.Отгонбилэг (1999-2004 онд Хөдөлмөр эрхлэлтийн алба), Г.Чулуунбат (1999-2004 онд Нийгэм халамжийн төв) нарын хүмүүс хэлтэс, алба, төвийн үе үеийн даргаар ажиллаж иржээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж мэдлэг чадвар, хөдөлмөрөө зориулж ирсэн дүүргийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн хэлтэс, алба, төвийн удирдлагаар ажиллаж байсан болон үе үеийн ахмадууд нийт ажилтан албан хаагчид тэдгээрийн гэр бүлийнхэнд болон баянгол дүүргийн нийт иргэддээ ажил олгогч байгууллагууддаа, хамтран ажилагчиддаа Баянгол дүүргийн хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс байгуулагдсаны 20 жилийн ойн байрын мэнд хүргэе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР ,
ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ХЭЛТСИЙН ДАРГА
Д.ЗОЛЖАРГАЛ

   Бидний тухай


   Шинэ мэдээ


   Тоон Үзүүлэлтүүд



   Цагийн хуваарь

Даваа - Баасан
08:00 - 17:00 (Үдийн завсарлагагүй)     
Бямба, Ням
Амарна

Улаанбаатар


Манай сайтад зочилсон : Website counter